This is an example of a HTML caption with a link.

Эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгал нь дараах 2 хэлбэртэй байна.
   -Заавал
   -Сайн дураар даатгуулах
Нийгмийн даатгалын 5 сангийн нэг нь даатгалын сан бөгөөд сангийн орлого нь дор дурдсан үүсвэрээс бүрдэнэ.
  -Даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл
  -Ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл
  -Төр даатгалыг нь хариуцах иргэдэд хүний хөгжил сангаас төлөгдсөн шимтгэл
  -Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсаны хүү
  -ЭМД-ын шимтгэл төлөх хугацааг хэтрүүлсэнд тооцох алданги
  -Бусад эх үүсвэр
Шимтгэлээ өөрөө хариуцах иргэн гэдэгт:
  -Малчин
  -Их дээд сургуулийн оройн ангийн болон МСҮТөвийн оюутан
  -Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн
ЭДГЭЭР иргэд сард 670₮ жилдээ 8040₮ төлнө.
Шимтгэлийг төр хариуцах иргэн гэдэгт:
  -16 нас хүртэлх насны хүүхэд /ЕБСургуульд суралцаж байгаа бол 18/
  -Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  -Хүүхдээ (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн байжуулж байгаа эх (эцэг)
  -Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  -Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэн
  -Их дээд сургуулийн өдрийн ангийн оюутан

Аж ахуй нэгжийн эзэн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн татварын албанд мэдүүлсэн орлогын эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%, гадаадын иргэн, харъяалалгүй хүн сарын 11520₮ жилийн 138240₮ төлнө.