This is an example of a HTML caption with a link.

ҮОМШӨвчний даатгал

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ.
Үйлдвэрлэлийн осолд тооцох тохиолдол:
Засгийн газрын 2009 оны 14-р тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэн судлах дүрэм"-ийн 1.5 дах заалтанд зааснаар үйлдвэрлэлийн осолд тооцдог.
  *Ажлын үндсэн болон туслах байр
  *Гэрээ хэлэлцээр эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу томилолт дайчилгаагаар бусад газар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа
  *Ажлын байр, нэгж, салбар хооронд байнга явж ажил үүрэгээ гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаараа  бүх төрлийн тээврийн хэрэгсэн, ердийн хөсөг, явганаар явж байхдаа
  *Ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гйүцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эрхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр багаж харгэслээ эхмлэх цэгцлэх, ажлын хувцас солих, усанд орох, ажил хүлээлцэх үедээ
  *Ажилдаа ирэх буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа
  *Үндсэн ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгал, цаг уур, гал усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчин үүсгэгчийн гэнэтийн аюулд өртсөн
  *Тухайн байгууллагад ашиглаж байгаа түүхий эд, материал болон бусад технологийн процессын явцад ашигладаг химийн бодоис, биологийн гаралтай бохирдуулагчийн улмаас ууссан өвчин, хордлогын улмаас
  *Байгалийн гэнэтийн аюул, гамшиг хөнөөх хэрэгслийн болон гоц халдварт өвчний голомт, сүйрэл, дэлбэрэлтийн үед

Мэргэжлээс шалтгаах өвчин:
Даатгуулагчийн хөдөлмөрлөх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн нөлөөллөөр шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэдэг.
ҮОМШӨ-ний даатгалын сангаас  олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр:
Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх
Хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон даатгуулагч шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх
Нас барсан даатгуулагч хуулинд заасан нөхцөл болзолыг хангасан бол түүний асрамжинд байгаа хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны  тэтгэвэр авах эрхтэй.
Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо -3 ба түүнээс дээш бол тэтгэмжийг 100%
                                                                            -2 хүн  75%
                                                                            -1 хүн 50%
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх
Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 100 хувиар бодож олгоно.
Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
  -Хиймэл эрхтэн, засал  эмчилгээ /протез/ хийлгэх
  -Рашаа болон мэргэжлээс шалтгаалсан өвчтаний сувилалд ирэх, очих унааны зардал
  -Тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлөх
  -Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийг сувилхад ноогдох үйлчилгээний хувьсах зардал