This is an example of a HTML caption with a link.

Зөрчлийн тухай хуулийн хүрээнд

Тус хэлтэс нь 2017 онд 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсны хүрээнд хэлтсийн даргаар батлуулсан тушаал, төлөвлөгөө болон сургалт сурталчилгааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд хэлтсийн 13 улсын байцаагчдад шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулиар Монгол улсын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч хуульч Зөрчлийн тухай хуулиар сургагч багшаар бэлтгэгдсэн Б. Баярмагнайгаар 2017 оны 10-р сарын 19нд 4 цагийн сургалтыг авсан. Тус сургалтаар улсын байцаагч нар зөрчлийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар кейс ажиллуулж түүн дээр тайлбарлан ажилласан. Өмнө нь Нийгмийн даатгалын тухай хуулын хариуцлагын 20-р зүйлийг үндэслэн Улсын байцаагч нар хуулийн этгээд ажил олгогч даатгуулагчдад хариуцлага хүлээлгэн НД-ын хуулийн хүрээнд шийдвэрлэгдэн мөн бусад салбарын байцаагч болон улсын байцаагч нар салбарынхаа хуулийн хариуцлагын хүрээнд тус тусдаа шийдвэрлэдэг байсныг 2017 оны 07-р сарын 01-нээс эхлэн дуусгавар болгосон бөгөөд Зөрчлийн тухай хуулиар нэг мөр болгон бүх байцаагч нар шийдвэрлэх болсон талаарх мэдээлийг өгч ажилласан. Зөрчлийн хуулийн талаарх мэдээллийн хүрээнд мөн аймгийн прокурорын байгууллагатай хамтран ажиллах талаар хуульд тусгасан заалт нэг бүр дээр жишээн дээр тайлбарлан хичээлийг заасан. Тус хэлтсийн байцаагч нар Зөрчил үүсэн яг тэр цаг хугацаанд ямар материал хэрхэн дараалалын дагуу бүрдүүлэх талаар нарийвчлан асууж асуултандаа хариултыг авч ажилласан. Мөн Зөрчлийн тухай хуулийн хүрээнд аймгийн прокурор Энхбат гэдэг хүн ажиллаж байгаа түүнд хандах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Ийнхүү 19 цагт хуулийн сургалтыг авч дууссан болно. 
Тайлан бичсэн Үйлчилгээний тасгийн дарга Ч.Болормаа
.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.