This is an example of a HTML caption with a link.

МЭНДЧИЛГЭЭ

2017 он Эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбарын хувьд иргэд даатгуулагчдын нийгмийн баталгааг хангахуйц олон хууль тогтоомж, эрхзүйн  шинэчлэлт хийсэн он байлаа.

Тухайлбал: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, тэтгэвэр авагч  тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох, тэтгэврээ уоьдчилан авах, Эхчүүд төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор шимтгэл төлсөн жилийг нэмэгдүүлж, малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсан, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, гэх мэт  иргэд даатгуулагчдад зориулсан эрхзүйн таатай орчнуудыг бүрдүүлсэн жил байлаа. Мөн энэ онд Монгол улсын ЗГ-с хэрэгжүүлсэн “Элэг бүтэн монгол” цогц хөтөлбөрийн хүрээнд 40, 45, 50,55,60 насны даатгуулагадыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээ  хийлгэх ажлыг орон даяар эхлүүлэн ажиллаж байна.

Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь иргэд даатгуулагчдад үзүүлж буй  төрийн үйлчилгээний чадавхыг дээшлүүхээр Япон улсын олон улсын хамтын ажиилагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран ажиллаж байна.

Төв аймгийн төрийн багууллагуудаа манлайлан олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO:9001 2015 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн өрнүүн их үйлсийг цогцлоосон хуучин он улиран одож, өөдрөг хүсэл мөрөөдөл, шинэхэн зорилго тэмүүлэлтэй шинэ он айлчлан ирж буй энэ цаг мөчид Төв сайхан нутгийнхаа иргэд даатгуулагчид, хамтран ажилладаг аж ахуй нэгжүүд банк санхүүгийн байгууллага, ахмад буурлууд, эрүүл мэндийн байгууллагууд, нийгмийн даатгал хэмээх их айлаар овголсон үе үеийн нийт байцаагч, ажилтнууддаа нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 75 жилийн ойн баярын мэндийг, шинэ оны мэндтэй хамтатган дэвшүүлж амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.  

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН АРВИН БАЙХ БОЛТУГАЙ

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.