This is an example of a HTML caption with a link.

НДЕГ-ын дарга ажиллаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д. Зоригт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг  болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаа. 2018 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн малчны тэтгэврийн тухай хуулийн хэрэгжилт, малчны тэтгэврийн өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах зааврын талаар нээлттэй ярилцлага зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Статистикийн хэлтэс, аймгийн Төрийн архив, Зуунмод сумын Багийн засаг дарга нар болон иргэд даатгуулагчид оролцлоо.

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгоход малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тогтооход архив болон статистикийн байгууллагуудтай хамтран ажиллаж ба иргэд даатгуулагчдад чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ үзүүлэх, салбар  дундын мэдээллийн сангийн уялдаа холбоо хэрхэн оновчтой зохион байгуулах талаар санал солилцон ажиллаа.

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.