This is an example of a HTML caption with a link.

Гэрээ байгууллаа

 Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалт, семинарыг Засгийн газрын болон бүх шатны Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” урианы бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулахад бодлогоор дэмжиж, арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.Сургалт, семинарын үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нартай Үр дүнгийн гэрээ байгуулахаас гадна сумдын Засаг дарга нартай Засгийн газрын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээг аймгийн Засаг дарга байгууллаа. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчтай хэлтсийн дарга 2018 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч болон босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах, аймгийн НДХ, ХХҮГ, Цагдаагийн газрын гурвалсан гэрээ байгуулах зэрэг арга хэмжээнүүд боллоо. Гурвалсан гэрээнд тусгагдсан заалтуудын биелэлтийг жилийн эцсээр дүгнэн сум орон нутагтай хамтын ажиллагааг бэхжүүлэн сахилга хариуцлагыг чангатган төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэргэжил арга зүйгээр тогтмол ханган ажиллахад анхааран ажиллах  болно.

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.