This is an example of a HTML caption with a link.

2019 онд дэвшүүлсэн уриа

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 24-р зүйл, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм" үндэслэн 2019 онд Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд даатгуулагч, ажил олгогчдод орон зай үл хамааран чирэгдэлгүй шуурхай үзүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын байцаагч, ажилтнуудын харилцааны соёлыг сайжруулах, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор салбарын хэмжээнд "Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил " болгон зарлалаа.
Нийгмийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ нь цахимжиж байгаа тул иргэд даатгуулагч та цаг заваа хэмнэн цахим үйлчилгээнд нэгдэж биднийг дэмжин ажиллаарай.
Урианы жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарч хэрэгжилтийг ханган ажиллах ба төв орон нутгийн байцаагч нарын харилцаа хандлагын талаар иргэд даатгуулагчдаас ирэх санал хүсэлтийг бүрэн шийдвэрлэн төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах болно.
.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.