This is an example of a HTML caption with a link.

Нийгмийн даатгалын төрөлжсөн архивын үйлчилгээг иргэдэд ойртуулна

НДЕГазраас 2019 оныг "Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил" болгон зарласан бөгөөд хэлтэс нь даатгуулагч ажил олгогчдод өөрийн архиваас олгох  үйлчилгээндээ шинэчлэл хийн  бусад хэлтсүүдтэй цахимаар архивын лавлагаа гарган ажиллахаар боллоо. Ингэснээр тухайн иргэн, даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахтай холбоотой лавлагааг 21 аймаг 9 дүүргийн төрөлжсөн архиваас цахимаар солилцон даатгуулагч таны ажлыг хөнгөвчлөн цаг мөнгийг хэмнэн ажиллах юм. Тус ажил нь 2019 оны салбарт дэвшүүлсэн урианы жилийн ажлын хүрээнд хийгдэж буй томоохон шинэчлэлт бөгөөд цаашид нийгмийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах иргэд даатгуулагчдад хөнгөн шуурхай хүргэх ажлыг улам эрчимжүүлэн ажиллах юм.
.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.