This is an example of a HTML caption with a link.

Бүрдмэл магадлал явагдаж байна.

Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын  хөдөлмөрийн чадвар алдалтын  хувь хугацаа тогтоолгосон  даатгуулагч /иргэн/-ний хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан , хувь хугацаа, хөдөлмөрийн тусгай нөхцөл тогтоох асуудлыг дахин магадлах, мэргэжил  аргазүйн удирдлагаар хангах зорилгоор НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комиссын  бүрдмэл магадлалын ажлын зохион 2019.04.08-18 хооронд Төв аймгийн Зуунмод сумын Монгол туургатан театрын байранд зохион байгуулж байна.
Мөн Эмнэлэг хөдөлмөр магадлалтай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжилт, эмнэлгийн байгууллагын дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр уулзалт ярилцлага зохион байгуулах, сэтгэл ханамжийн судалгаа авах зэрэг ажлыг давхар зохион байгуулан ажиллах юм. Тус бүрдмэр магадлал нь манай аймгийн хувьд 8 жилийн дараа дахин ирж ажиллаж байгаа бөгөөд тус бүрдмэл магадлалаас хоцорсон иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг бөгөөд тус бүрдмэл магадлалд нэрс нь ирсэн ХБИргэд заавал хамрагдах нь зүйтэй.

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.