This is an example of a HTML caption with a link.

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойг угтан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа бүх байгууллагууд хамтран 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион байгуулахаар удирдамж чиглэл ирсэн. Нээлттэй хаалганы ерөнхий зохион байгуулагчаар ХХҮГазар, ГБХЗХГазар, НДХэлтэс, Зуунмод МСҮТөв ажиллах бөгөөд аймгийн Ахмадын хороо, аймгийн УЗХороо, аймгийн ХБИргэдийн холбоо, Дэлхийн зөн ОУБайгууллага хамтран оролцогчоор тус тус ажиллана. Өдөрлөгийн үеэр нийгмийн хамгааллын  хууль тогтоомжийг сурталчлах, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг газар дээр нь хүргэн ажиллах юм. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Монгол улсын ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу иргэдийн хөдөлмөрийн үр шимд  уриалсан соён гэгээрүүлэх сонирхолтой лекц уншигдана. Тус өдөрлөг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит төв аймгийн Монгол туургатан театр зохион байгуулагдана.

 

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.