This is an example of a HTML caption with a link.

Нээлттэй хаалганы өдөрлөг хийгдлээ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд болох аймгийн ХХҮГ, ГБХЗХГазар, НДХэлтэс, Зуунмод сумын МСҮТөв хамтран аймгийн Монгол туургатан театрт амжилттай зохион байгуулан ажиллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, хэрэгжих хугацаа нь хойшилсон хуулийн заалт, цахим нийгмийн даатгалын ач холбогдлын талаар өдөрлөгт оролцогчдод мэдээлэл хүргэн ажиллаа. Мөн НДС-аас олгогдох тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, сайн дурын даатгалын, эрүүл мэндийн даатгалын талаар зөвлөгөө мэдээллийг 348 иргэн даатгуулагчид хүргэн ажиллаа.

 

 

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.