This is an example of a HTML caption with a link.

Үйл ажиллагааг сурталчлан ажиллаа

Нийгмийн даатгалын үйл ажиллагаа, хууль тогтоомжид орсон өөрчлөлт, ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг төвлөрсөн зах худалдааны төвүүдэд зохион байгуулах, тэтгэвэрт гарах иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж өрийн хэмжээг бууруулах өртэй ААН-ийн даатгуулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй аян тэдгээртэй холбоотой мэдээллийг иргэд даатгуулагчдад сурталчлан таниулах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зуунмод сумын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд уг арга хэмжээг зохион байгуулан  ажиллаа. 1954,1964 онд төрсөн эмэгтэй, 1960,1959 онд төрсөн эрэгтэй 54 даатгуулагчид тэтгэврийн урьдчилан зөвлөгөө өгөх үйлчилгээ, 76 иргэнийг эрүүл мэндийн даатгалд, нийгмийн даатгалын цахим үйлчилгээнд 48 иргэн, тэтгэмж, сайн дурын даатгалтай холбоотой мэдээ мэдээллийг 16 иргэнд хүргэн өдөрлөгийн арга хэмжээнд 194 иргэд даатгуулагч ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэлд хамрагдсан байна. Өдөрлөгийн үеэр Зуунмод сумын томоохон зах худалдааны төвүүдээр Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг хүргэн ажилласан бөгөөд явуулын үйлчилгээнд 62 иргэн даатгуулагчийн хамруулан ажиллаа. Өдөрлөгийн арга хэмжээг Аймгийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаар дамжуулан сурталчлан ажиллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 256 иргэд даатгуулагч хамрагдлаа.

 

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.