This is an example of a HTML caption with a link.

Хэлтэс тоон гарын үсэг олгоно

Цахим монгол хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд ХУР, ДАН системүүд нэвтрэн иргэдэд хаанаас ч ямар ч цаг хугацаанд төрийн үйлчилгээг хүргэх, авах боломжийг бий болгох Засгийн газрын зорилт арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд нийгмийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд салбарын хэмжээнд багагүй ажлыг үр дүнд хүргэн ажиллаж байгаа билээ. Үүний нэг нь баялаг бүтээгчдээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тоон гарын үсгээр хаанаас ч илгээх, хүлээн авах, баталгаажуулах ажил юм. Тус ажлыг хүрээнд аймгийн ажил олгогч нарт тоон гарын үсгийг хэлтсээр гэрээлэн олгох ажлыг "МОНПАСС"ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан мэдээллээ солилцон ажиллаа. Гэрээлэн олгох тоон гарын үсгээр аймгийн ажил олгогчид НДШимтгэл төлөлтийн тайлан, татвар, тендер гэх мэт өргөн цар хүрээтэй ашиглагдах тоон гарын авч ашиглах цаг заваа хэмнэх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох боломжийг бид бүхэн бүрдүүлэн ажиллаж байна. Тоон гарын үсгээ 11 сараас эхлэн олгож эхэлнэ. Тоон гарын үсэг авч үйл ажиллагаандаа шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, цахимжуулах, цаг заваа хэмнэх ажил олгогч, баялаг бүтээгч та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Дэлгэрнгүй мэдээллийг:99170520 99738200 утсаар лавлана уу.

 

 

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.