This is an example of a HTML caption with a link.

52-р тогтоол Тэтгэвэр нэмэх тухай

1. Даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмж олгох журам /2009-08-21/

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 08 сарын 21 өдөр         Дугаар 18         Улаанбаатар хот

Журам батлах тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 212 дугаар зуйлийн 4 дэх хэсэгт заасныг ундэслэн ТУШААХ нь:

1. "Даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмж олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Энхтуяа/, Нийгмийн даатгалын еренхий газар (Ч.Алтанхуяг)-т тус тус үүрэг болгосугай. 3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар /Ц.Амартөгс/-т даалгасугай.

САЙД                 Т.ГАНДИ

 

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын
2009 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн
115 тоот тушаалын хавсралт


НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ӨВЧТӨН САХИСНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжиин тухай хуулийн 212 дугаар зүйлд заасны дагуу тэтгэмжиин даатгалын сангаас даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмж олгоход энэхүү журмыг баримтална.

Хоёр. Даатгуулагчид евчтен сахисны тэтгэмж олгох нехцел, журам

2.1. Тэтгэмжиин даатгалын шимтгэлийг эмнэлэгт хүүхдээ сахихаас өмнө 3 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн даатгуулагч эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчид (Цаашид "Даатгуулагч" гэнэ) 0-5 насны төрсөн болон үрчлэн авсан хүүхдээ (Цаашид өвчтөн гэнэ ) эмнэлэгт сахиж эмчлуулсэн тохиолдолд өвчтөн сахисны тэтгэмж олгоно.

2.2. Өвчтен сахисны тэтгэмжийг эмнэлгийн хуудсыг үндэслэн ажлын өдрөөр тооцож олгоно.

2.3. Өвчтен сахисны тэтгэмж олгох нэг удаагийн хугацааны дээд хязгаар нь ажлын 30 өдрөөс хэтрэхгүй байна. Хорт хавдар болон анх удаа сүрьеэгээр өвчилсөн өвчтен сахисан бол ажлын 60 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно. Даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчтөн сахисан тохиолдолд өвчтөн сахисны тэтгэмжийг нийлбэр дүнгээрээ ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.

2.4. Өвчтөн сахисны тэтгэмжийг тэтгэмжиин даатгалын сангаас олгоно.

2.5. Өвчтөн сахисны тэтгэмжиин хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

2.6. Өвчтөн сахисны тэтгэмжийг заавал даатгуулагчид ажил олгогчоор дамжуулан, сайн дурын даатгуулагчид нийгмийн даатгалын байгууллагаас тус тус олгоно.

Гурав. Өвчтөн сахисны тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах журам, шийдвэрлэх хугацаа

3.1. Өвчтөн сахисны тэтгэмж авах өргөдлөө эмнэлгийн хуудас олгосон өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 долоо хоногийн дотор заавал даатгуулагч нь ажил олгогчид, сайн дурын даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагад тус тус өгнө.

3.2. Нийгмийн даатгалын байгууллага өвчтөн сахисны тэтгэмж авах өргөдлийг холбогдох баримт бичгиин хамт хулээн авснаас хойш 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Дөрөв. Өвчтен сахисны тэтгэмж тогтоолгоход бүрдуулэх баримт бичиг

4.1.   Өвчтөн сахисны тэтгэмжийг дараахь баримт бичгийг үндэслэн олгоно. Үүнд:
-Даатгуулагч (эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч)-ийн өвчтөн сахисны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл;
-Даатгуулагч (эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч)-ийн нийгмийн даатгалын баталгаажсан дэвтэр;
-Хүүхдээ сахиж эмчлүүлсэн эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас;
-Хэрэв заавал даатгуулагч бол ажил олгогчийн зохих журам, анхан шатны маягт (НД-10)-ын дагуу гаргасан тооцооны хуудас, төлбөрийн нэхэмжлэх
-Хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар
-Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ

4.2. Эмнэлгийн байгууллага нь даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмж олгох эмнэлгийн хуудсыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 38/66 тоот хамтарсан тушаалаар баталсан "Эмнэлгийн хуудас олгох заавар"-ыг баримтлан олгоно.

Тав. Хариуцлага

Энэ журам болон нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уг буруутай этгээдэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалт болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хулээлгэнэ.

— о О о


2. Хуралдаж ажилласан цагийн хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай /2008-07-17/

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

2008 оны 7 дугаар                                                    Дугаар 84                                              Упаанбаатар
сарыи 17-ны өдөр                                                                                                                               хот

Хуралдаж ажилласан цагийн хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай


Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 тоот тогтоолын 1.1 дэх заалт.Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 26 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Эмнэлэг   хөдөлмөрийн   магадлах   төв   комисс   болон аймаг.дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн   магадлах   комиссын   дарга.гишүүдийн   хуралдаж  ажилласан   цагийн   хөлсний   хэмжээг   хавсралтаар   шинэчлэн тогтоосугай.
2. Эмнэлзг  хөдөлмөрийн  магадлах  комиссыи   гишүүдийн хуралдаж    ажилласан    цагийн    хөлсийг   олгоход    шаардагдах хөрөнгмйг аймаг.нийслэлийн иийгмимн даатгалын хэлтэс (газар) -ийн тухайн жилийн үйл ажиллагааны зардлын төсөвт тусган, зарцуулалтанд   нь  хяналт  тавьж  ажиллахыг  Улсын   нийгмийн даатгалын ерөнхий газар (Ч.Алтанхуяг)-т даалгасугай.
3.  "Хуралдаж ажилласан цагийн хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны  06 дугаар сарын  03-ны  өдрийн 64 дүгээр тушаалыг хүчингуй болсонд тооцсугай.


САЙД                                Д.ДЭМБЭРЭЛ

Нийгмийн хамгаалал.хөдөлмөрийн
сайдын 2008 оны 07 дугаар сарын
17-ны өдрийн 84 тоо тушаалын
хавсралт


Эмнэлэг хөдөлмөрийн магадлах коимссын дарга, гишүүдийн хуралдаж ажилласан цагийн хөлсний хэмжээ

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын нэр

Хуралдсан нэг цагт олгох хөлсний хэмжээ (төгрөгөөр)

1

Эмнэлэг    хөдөлмөрийн    магадлах    төв комисс: •     Дарга •     Гишүүд,нарийн бичгийн дарга

5000

2

Аймаг,   дүүргийн    нийгмийн   даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс: •     Дарга •     Гишүүд, нарийн бичгийн дарга

3000