This is an example of a HTML caption with a link.

Ажилгүйдлийн даатгал

Нийгмийн даатгалын 5 төрөл дотор ажилгүйдлийн даатгал нь нэлээд онцлог байр суурийг эзэлдэг. Ажил олгогч нь даатгуулагчийг ямар нэг шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлсөнөөс тэрээр тодорхой хугацаагаар орлогогүй болж улмаар амьдралын баталгаа алдагдаж, эрсдэлд орох тохиолдол нэлээд гарч байна.

Ажилгүйдлийн даатгал

  Ажилгүйдлийн даатгалын сангаас дараах болзолыг хангасан даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх удаа үүснэ. Үүнд:
   *Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэр гарсанаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх
   *Үүнээс сүүлийн 9 сар нь тасралтгүй шимтгэл төлсөн байх

энэ хоёр болзолыг зэрэг хангаж ажилласан даатгуулагчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүснэ.
Анхааруулга:
Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн зөвхөн 1995 оны 1 дүгээр сарын 1-ээс хойш шимтгэл төлсөн хугацаагаар тооцно.
Бүрдүүлэх материал:
Даатгуулагч нь ажлаас халагдсаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ өөрийн оршин суугаа аймаг, сум дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст дараах бичиг баримтыг бүрдүүлэн өргөдөл гаргана.
  - Тэтгэмж тогтоолгох тухай өргөдөл
  - Нийгмийн даатгалын дэвтэр
  - Ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэр
Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол бүртгүүлсний дараагийн өдрөөс ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.

Мэргэжил олгох давтан сургалт болон сургалтын зардал

Аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс сургалт явуулахаар зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагатай хамтран ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа даатгуулачдыг мэргэжил олгох, давтан сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулна.Иймээс ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч нь ажилгүй болсоноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох, давтан сургалтанд хамрагдаж болно. Даатгуулагч нь мэргэжил олгох давтан сургалтанд хамрагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй бол 2 жилийн дараа Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан сургалтанд дахин хамрагдаж болно.