Эмнэлэг хөдөлмөр магадлалын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Нийтлэгдсэн: 2022-01-18 13:32:14

Огноо: 2022.01.18
Сонгон шалгаруулалтын нэр: Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь дараах төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын дугаар: СШ-22/01

Монгол улсын Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 67 дугаар тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 2.18-д “Шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчийг 3 жилийн хугацаагаар томилно....” гэж заасныг үндэслэн Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд “ДОТОР, МЭДРЭЛ, ГЭМТЭЛ МЭС ЗАСАЛ”-ын чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн эмч нарыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмч нь даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцож хамтарсан шийдвэр гаргах, зөвлөмж өгөх, судалгаа шинжилгээ хийх үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Сонгон шалгаруулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны “Сонгон  шалгаруулалт зохион байгуулах тухай” 01/75 дугаар албан бичиг, 2021 оны А/166 “Журам шинэчлэн батлах тухай”  тушаалаар батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах  журам”-ын дагуу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас Нийгмийн даатгалын хэлтэс дээр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг эмч нар нэр дэвших бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
•    Эмчлэх эрхийн лицензтэй
•    Эмчийн мэргэжлийн зэрэгтэй
•    Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй
•    Багаар ажиллах үнэлгээ өгөх чадвартай, эрүүл мэндийн байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлага бүхий
•    Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй

Нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрэн бүрдүүлж, битүүмжлэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагаас өмнө Нийгмийн даатгалын хэлтэст цаасан сууриар ирүүлнэ. Үүнд:
•    Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт
•    Анкет /төрийн албан хаагчийн 1-р маягтаар/
•    Цахим үнэмлэхний хуулбар
•    Боловсролын диплом, мэргэжлийн болон мэргэшлийн зэргийн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
•    Нэр дэвшүүлсэн байгууллагаас гаргасан ажил байдлын болон мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тодорхойлолт,
•    Нэр дэвшүүлсэн байгууллагын санал
•    Нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл

                                      Сонгон шалгаруулалт 2 үе шаттай

•    Комисс нь сонгон шалгаруулалтад оролцогчдын материалын битүүмжлэлийг шалган нээж, үнэлгээний хуудасны шалгуурын дагуу “Хангасан”, ”Хангаагүй” гэсэн тэмдэглэл хийх ба бүх шалгуурыг хангасан оролцогчийг эхний шалгаруулалтад тэнцсэнд тооцно. /Бичиг баримт дутуу тохиолдолд буцаана./
•    Эхний шалгаруулалтад тэнцсэн оролцогчоос ярилцлага буюу эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой асуулт асууж хариулсан байдалд тус бүр 1-5 оноогоор дүгнэнэ.

Харилцах утас :70273918, 92099397

ТА ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨР МАГАДЛАЛЫН ШИНЖЭЭЧ ЭМЧ, ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ.

Сэтгэгдэл бичих