Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалыг хэлэлцэн баталжээ.

Нийтлэгдсэн: 2022-02-21 08:51:27

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурал өнөөдөр болж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний хорооны дарга А.Ариунзаяа удирдан явууллаа. Хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалыг хэлэлцэн баталж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажлын хэсэг байгуулахаар болж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дэд даргаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг дэвшүүлж, баталлаа.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт салбар хороо болон аймаг, нийслэлийн хорооны дүрэм, Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм, Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил бахй зарчим хэрэгжүүлэх аргачлал, Цалин хөлс тогтоох аргачлал, Хөдөлмөрийн норм, норматив боловсруулах аргачлал, Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал зэрэг дүрэм, журам, аргачлалын төслийг хэлэлцэн баталсан юм.

ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠪᠣᠯᠵᠤ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠠ᠊ ∙ ᠠᠷᠢᠭᠤᠨᠽᠠᠶ᠎ᠠ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃ ᠬᠤᠷᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠭᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠭᠠᠷᠬᠤ ᠳᠦᠷᠢᠮ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠬᠥᠯᠦᠰᠦᠨ ᠦ ᠳ᠋ᠣᠣ ᠳᠤ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠠᠵᠢᠯ ᠤᠨ ᠬᠡᠰᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠪᠣᠯᠵᠤ᠂ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠳᠡᠳ᠋ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠴᠢᠨ ᠦ ᠡᠪᠯᠡᠯ ᠶᠢᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠶᠢᠯᠡᠭᠴᠢ ᠰ ∙ ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠠᠲᠤ ᠶᠢ ᠳᠡᠪᠰᠢᠭᠦᠯᠵᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠯ᠎ᠠ᠃ ᠲᠣᠳᠣᠷᠠᠭᠤᠯᠪᠠᠯ᠂ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠲᠦᠩᠰᠢᠯᠡᠯ ᠦᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠬᠣᠷᠢᠶ᠎ᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠡ ᠶᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠢᠵᠢᠯ ᠦᠨᠡᠯᠡᠮᠵᠢ ᠲᠡᠢ ᠠᠵᠢᠯ ᠡᠭᠦᠷᠭᠡ ᠭᠦᠢᠴᠡᠳᠭᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ ᠴᠠᠯᠢᠩ ᠬᠥᠯᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠠᠳᠠᠯᠢ ᠪᠠᠬᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠴᠠᠯᠢᠩ ᠬᠥᠯᠦᠰᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠨᠣᠷᠮ᠎ᠠ᠂ ᠨᠣᠷᠮᠠᠲ᠋ᠢᠸ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠠᠵᠢᠯ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯ ᠦᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠵᠡᠷᠭᠡ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃

Сэтгэгдэл бичих