ТЭТГЭВРИЙН БАЙЦААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Нийтлэгдсэн: 2022-02-24 16:54:16

Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр хариуцсан болон сумын байцаагчдад зориулсан нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ыг танилцуулах сургалтыг өнөөдөр /2022 оны 2 дугаар сарын 19-ны өдөр/ зохион байгуулж байна. Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд дарга Г.Саран нээж, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, тус газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, мэргэжилтэн М.Бямбадулам нар дээрх сэдвийн хүрээнд сургалтад оролцогчдод мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад  хариулт өглөө. Сургалтад нийт 500 гаруй байцаагч буюу дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид танхимаар, аймаг, сумын байцаагчид цахим хэлбэрээр хамрагдаж байна. Цаашид нийгмийн даатгалын байцаагчдын мэдлэгийг бататгах, хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулах юм.

ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠴᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ ᠲᠡᠳᠬᠦᠪᠦᠷᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶᠢ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠳᠦ ᠠᠩᠬᠠᠷᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠂ 《ᠲᠡᠳᠬᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠳᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᠭ ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᠭᠦᠯᠬᠦ᠂ ᠬᠢᠨᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ》 ᠍ ᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠥᠨᠥᠳᠥᠷ /2022 ᠣᠨ ᠤ 2 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 19 ᠍ ᠤ ᠡᠳᠦᠷ/ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠳᠡᠳ᠋ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠭ ∙ ᠰᠠᠷᠠᠨ ᠨᠡᠭᠡᠭᠡᠵᠦ᠂ ᠪᠣᠳᠣᠯᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠼ ∙ ᠭᠠᠭᠴᠡᠴᠡᠭ᠂ ᠲᠤᠰ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠰ ∙ ᡀᠠᠪᠠᠳᠣᠷᠵᠢ᠂ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠮ ∙ ᠪᠢᠮᠪᠠᠳᠤᠯᠮ᠎ᠠ ᠨᠠᠷ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠰᠡᠳᠦᠪ ᠦᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳᠤ ᠣᠷᠣᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠥᠭᠴᠦ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠯᠲᠠ ᠳᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠲᠠ ᠥᠭᠭᠦᠯ᠎ᠡ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ 500 ᠭᠠᠷᠤᠢ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠪᠤᠶᠤ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠲᠠᠩᠬᠢᠮ ᠢᠶᠠᠷ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠴᠠᠬᠢᠮ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ ᠪᠡᠷ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠴᠠᠭᠠᠰᠢᠳᠠ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤᠨ ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ ᠶᠢ ᠪᠠᠲᠤᠳᠬᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠥᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᠬᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠦᠶ᠎ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶᠤᠮ᠃

Сэтгэгдэл бичих