ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгдсэн: 2022-03-27 12:26:23

Хэлтсийн нийт байцаагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх  арга хэмжээний хүрээнд ээлжит сургалтыг 2022.03.26-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Зочин багшаар Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл Төрийн албан шинэтгэл, ТАХ-ийн харилцаа хандлага, ёс зүйн хэм хэмжээ сэдвээр, зочин багш аймгийн Прокурорын газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих ахлах прокурор М.Гансувд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн процесс ажиллагаа, зочин багш аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг Захиргааны ерөнхий хуулиар тус тус процесс үйл ажиллагааны аргачлалыг өгч ТАХ-ын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, өргөсөн тангаргаа сахин биелүүлэх идэвхжүүлэх, мэдлэг олгох сургалтыг хамтран зохион байгуулан ажиллалаа. Байцаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллах бөгөөд нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллахдаа бусад салбарын хууль тогтоомжтой уялдуулан ажил олгогч, иргэд даатгуулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллахад онцгой анхааран ажиллаж байна.

 

ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤᠨ ᠡᠷᠬᠡ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢᠯᠡᠭᠦᠯᠬᠦ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠡᠭᠡᠯᠵᠢᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ 2022.03.26 ᠍ ᠤ ᠡᠳᠦᠷ ᠴᠠᠬᠢᠮ ᠢᠶᠠᠷ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃ ᠵᠣᠴᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦᠨ ᠲᠥᠪ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳ᠋ᠠᠬᠢ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦᠨ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠭ ∙ ᠮᠥᠩᠬᠡᠭᠡᠷᠡᠯ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠰᠢᠨᠡᠳᠬᠡᠯ᠂ ТАХ ᠍ ᠦᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ᠎ᠠ᠂ ᠶᠣᠰᠣ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠮ ᠬᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠰᠡᠳᠦᠪ ᠢᠶᠡᠷ᠂ ᠵᠣᠴᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠫᠷᠣᠺᠦ᠋ᠷᠣᠷ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠡᠷᠡᠭᠦᠦ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᠨ ᠬᠡᠷᠡᠭ ᠪᠦᠷᠢᠳᠬᠡᠯ ᠳᠦ ᠬᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠫᠷᠣᠺᠦ᠋ᠷᠣᠷ ᠮ ∙ ᠭᠠᠩᠰᠤᠪᠤᠳ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠬᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠫᠷᠣᠼᠧᠰᠰ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ᠂ ᠵᠣᠴᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ЗДТГ ᠍ ᠤᠨ ТЗУХ ᠍ ᠦᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠪ ∙ ᠣᠶᠤᠨᠴᠡᠴᠡᠭ ᠵᠠᠬᠢᠷᠭᠠᠨ ᠤ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠫᠷᠣᠼᠧᠰᠰ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ ᠥᠭᠴᠦ ТАХ ᠍ ᠤᠨ ᠰᠠᠬᠢᠯᠭ᠎ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢᠯᠡᠭᠦᠯᠬᠦ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠬᠦᠨᠳᠦ ᠶᠢ ᠥᠨᠳᠦᠷ ᠲᠦ ᠡᠷᠭᠦᠵᠦ᠂ ᠡᠷᠭᠦᠭᠰᠡᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠢᠶᠠᠨ ᠰᠠᠬᠢᠩ ᠪᠡᠶᠡᠯᠡᠭᠦᠯᠬᠦ ᠢᠳᠡᠪᠬᠢᠵᠢᠭᠦᠯᠬᠦ᠂ ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠯ᠎ᠠ᠃ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤᠨ ᠡᠷᠬᠡ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ ᠶᠢ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢᠯᠡᠭᠦᠯᠬᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢᠯᠡᠭᠦᠯᠦᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠥᠭᠡᠳ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠭᠴᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠯᠲᠡ ᠶᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠦᠩ ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠣᠯᠭᠤᠭᠴᠢ᠂ ᠢᠷᠭᠡᠳ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢᠳ ᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠣᠨ ᠤ ᠡᠷᠬᠡ ᠠᠰᠢᠭ ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳᠤ ᠣᠨᠴᠠᠭᠠᠢ ᠠᠩᠬᠠᠷᠤᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃

Сэтгэгдэл бичих