Мэндчилгээ

Иргэн та өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа түр болон урт хугацаагаар алдах, ажилгүй болох, өвчлөх, тэжээгчээ алдах, үйлдвэрийн осолд өртөх зэрэг тааварлашгүй нийгмийн, улс төрийн, эдийн засгийн, байгалийн зэрэг эрсдэл учирсан тохиолдолд эрсдлийн зөөлрүүлэх, хохирол багатай даван туулахад нийгмийн даатгал хамгийн ойр гэж итгэн НИЙГМИЙН ДААТГАЛДАА даатгуулаарай.

Бид Төр засгийн болон нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, даатуулагч, ажил олгогчдыг даатгалд хамруулах, шимтгэлийн орлогыг төвлөрүүлэн сан бүрдүүлэх, үүссэн сангаас иргэдэд тэтгэвэр, тэтгэмж төлбөр тогтоох, эрүүл мэндийн зардлын санхүүжилт олгох зэрэг өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Та бүхний мэдээлэл авах эрхийг хүндэтгэн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын сангуудын зарцуулалт, мэдээ мэдээллийг ил тод, түргэн шуурхай хүргэн ажиллах болно.

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Эрдэнэжаргал

шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч