ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДДАА

Нийтлэгдсэн: 2021-03-27 13:34:08
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд ЗГазраас зорилтод бүлгийн иргэд рүү чиглэсэн, ажил олгогч даатгуулагч нарт чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд "ХАЙРААР ДҮҮРЭН БОГЦ" аяныг санаачлан санаачлан Зуунмод сумын зорилтод бүлгийн 5-н өрхөд 16 нэр төрлийн хүнсний болон дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр богцоо дүүргэн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олонд хүлээлгэн өглөө.
Хамтын зүтгэлээр Ковид-19 цар тахлын ард гарах тул та бүхэн бидний эхлүүлсэн аяныг дэмжин хамт олон байгууллагаараа нэгдэн үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

ТӨВ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН.

Сэтгэгдэл бичих