НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДЭВТЭР БҮРЭН ЦАХИМЖЛАА

Нийтлэгдсэн: 2021-03-28 11:14:18
Ингэснээр даатгуулагч иргэн болоод ажил олгоч, Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчдын цаг зав, зардлыг хэмнэхээс гадна орон зайнаас үл хамаарч хаанаас ч Нийгмийн даатгалын үйлчилгээ авах бүрэн боломжтой.
Даатгуулагч, иргэдэд олгох давуу тал:
-Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах;
- Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон;
-Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон;
-Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (“нийгмийн даатгал” аппликейшн ашиглах, Хур систем буюу ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах;
-Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах.

Сэтгэгдэл бичих