МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН НӨХӨН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 2022.01.01 ХҮРТЭЛ СУНГАГДЛАА

Нийтлэгдсэн: 2021-03-28 11:28:10

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 1995-2019 оны хооронд дахь шилжилтийн үед тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэдийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлүүлэх хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 01 хүртэл хэрэгжүүлэн ажилласан. Малчид, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн тус хуулийн хэрэгжих хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл сунгаад байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч та 1995-2019 оны хооронд тасарсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ одоо мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10% буюу нэг сарыг 42000 төгрөгөөр тооцон нөхөн төлөх боломжтой.

Хэрэв та нөхөн даатгалд хамраг дах хүсэлтэй бол харьяа сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид хүсэлтээ гарган шаардлагатай баримт бичгийг бүрэн бүрдүүлж өгч хамрагдаж болно.

Сэтгэгдэл бичих