Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан

Нийтлэгдсэн: 2021-05-19 19:03:24
Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

 

Хуулийн төсөлд ажил олгогч даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тус бүр 1 хувиар бууруулах, энэхүү хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцон гишүүдийн асуултад хариуллаа.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн 85.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжив.uploaded picture\

Сэтгэгдэл бичих