Төрийн байгууллагын мэдээллийн урсгалыг сайжруулах цахим сургалтыг зохион байгууллаа

Нийтлэгдсэн: 2021-05-22 18:08:01

Нийгмийн даатгалын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдийн сошиал маркетингийн мэдлэгийг дээшлүүлэх, олон нийттэй харилцах ур чадварыг сайжруулах зорилгоор цахим сургалтыг өнөөдөр /2021.05.21/ зохион байгууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран сургалтыг нээж хэлсэн үгэндээ нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээний мэдээллийг иргэд даатгуулагчдад сурталчилан таниулах, олон нийттэй харилцах чиглэлд ил тод, шуурхай ажиллахад салбарын мэргэжилтнүүд идэвх санаачлага чухал болохыг онцоллоо.

Сургалтаар МУИС-ийн салбар сургуулийн захирал Б.Болд-Эрдэнэ /Ph.D/ төрийн байгууллагын олон нийттэй харилцах асуудлаар, НДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалба сошиал маркетинг ашиглан сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулах талаар, Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа нийгмийн даатгалын байгууллагын цахим хуудасны хэрэглээ, анхаарах асуудлаар, ХНХЯ-ны мэргэжилтэн Х.Хишигсайхан инфографик, постер бэлтгэх арга зүйн зөвлөмж сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

Тус сургалтад ерөнхий газар, нийслэл, 21 аймаг, 9 дүүрэг дэхь Нийгмийн даатгалын хэлтэс, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн сургалт, сурталчилгаа, цахим үйлчилгээ, олон нийттэй харилцах асуудал хариуцсан 42 мэргэжилтэн оролцсон ба Сургалт олон нийт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Цэцэгбадам сургалтын үр дүнг дүгнэж, төрийн байгууллагын мэдээллийн урсгалыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа.

 

 

Сэтгэгдэл бичих