"Зөвлөе-Тусалъяа" цахим сургалтын аяныг зохион байгууллаа.

Нийтлэгдсэн: 2021-05-22 18:50:32

Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг 2021.01.01-ээс дагаж мөрдөх тухай болон цахим нийгмийн даатгалын үйлчилгээ, цахим нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн системийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар аймгийн ажил олгогч, даатгуулагч нарт зориулсан ээлжит сургалтаа цахимаар зохион байгуулан ажиллалаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа идэвхтэй илгээж байгаа 853 ажил олгогчоос 601 ажил олгогч тус сургалтад хамрагдсан байна.

Тус сургалтын үеэр нийт ажил олгогч даатгуулагчдаас нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны ил тод, шударга байдал болон байцаагч, ажилтан нарын харилцаа хандлага, ажил олгогч, даатгуулагч нарт чиглэсэн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилгоор сэтгэл ханамжийн судалгааг 256 даатгуулагчаас авч нэгтгэн ажиллалаа.

 

Сэтгэгдэл бичих