"ДААТГАЛТАЙ ИРЭЭДҮЙ" ЗОРИЛТОД СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэгдсэн: 2021-09-22 17:44:40

Сумдын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад нийгмийн даатгалын тухай ойлголт олгох "Даатгалтай ирээдүй" зорилтод сургалтыг сургуулийн захиргаа, сумын нийгмийн даатгалын байцаагчтай хамтран цахимаар зохион байгуулж эхлээд байна. Тус сургалтыг аймгийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн болон ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх аливаа эрсдлийг хохирол багатай даван туулах, ирээдүйн нийгмийн хамгааллаа бүрдүүлэх зорилтод сургалтын гол ач холбогдол оршиж байна.

 

Сэтгэгдэл бичих