Хяналт шалгалтын аян явагдаж байна

Нийтлэгдсэн: 2021-10-08 15:33:07

Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэвь хэмжээ, хугацааг тогтоосон байдалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/120 дугаар “Хяналт шалгалтын аян зохион байгуулах тухай” тушаалын дагуу Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд зохион байгуулж байна. Уг аяны ажлын хэсэг болон төлөвлөгөөг Аймгийн Засаг даргын 2021 оны А/548 дугаар захирамжаар байгуулан зохион байгуулж байна. Орон нутгийн Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг НДЕГ-ын даргын 2021 оны А/106 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад заасны дагуу баталсан. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч                     Аймгийн Засаг даргын орлогч

Нарийн бичгийн дарга                     МХГ-ын нийгмийн хамгааллын улсын байцаагч

Гишүүд                                               НДХ-ийн дарга

                                                            Эрүүл мэндийн газрын дарга

                                                            Мэргэжлийн хяналтын газрын дарга

                                                            Нэгдсэн эмнэлгийн дарга

ХХҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга

МХГ-ын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний байгууллагын төлөөлөл

Уг аяны хүрээнд:

  1. Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын цахим мэдээллийн сангийн бүртгэлийг үндэслэн орон нутгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тэргүүлэх 3 өвчний шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэд
  2. Хөдөлмөрийн чадвар алдсан алдалт тогтоолгосон заалт өвчний ангилал хооронд 2 ба түүнээс дээш удаа өөрчлөгдсөн иргэд
  3. Сүүлийн 3 жилд нийгмийн халамжийн сангаас нийгмийн даатгалын санд шилжин тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа иргэд
  4. 10 ба түүнээс дээш жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэд
  5. Хөдөлмөрийн чадвар алдалтааа 90-100 хувиар тогтоолгосон ажил, хөдөлмөр эрхлэж байгаа иргэд
  6. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвараа үргэлжүүлэн сунгуулж байгаа иргэдийг хамруулан шалгах юм.

Уг аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл нь хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхэд хяналт тавих, иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авч ажлын хэсэгт уламжлах үүрэгтэйгээр оролцож байгаа бөгөөд аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Баасан /харилцах утас 99239958/ зөвшилцсөнөөр томилогдсон байна. Аяны хугацаа ХНХЯ-ны сайдын 2021 оны А/157 дугаар тушаалаар 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан тул хөдөлмөрийн чадвар алдсан иргэд санал хүсэлтээ НДХ-ийн байранд ирэх буюу хөгжлийн бэрхгээлтэй иргэний төлөөлөлд хандаж ирүүлнэ үү.

Сэтгэгдэл бичих