НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА

Нийтлэгдсэн: 2021-12-07 12:03:40

Нийгмийн даатгалын байгууллага нь Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн хамгаалал-Нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр нийгмийн даатгалын мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэх ажил хийгдэж, үе шаттайгаар сургалт, нэвтрүүлэлт эхэлж байгаа бөгөөд энэхүү төслийг “Ай Ти Зон” ХХК хариуцан гүйцэтгэж байна.

Систем нэвтрүүлэх төлөвлөгөөний дагуу өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нийгмийн даатгалын салбарын хэмжээнд байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн системийг нэвтрүүлж, ажилтнуудад системийн талаарх сургалтыг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү вебд суурилсан нийгмийн даатгалын цогц системийг 2022 оноос бүрэн нэвтрүүлснээр даатгуулагч, ажил олгогчид нийгмийн даатгалын үйлчилгээг нэг цонхноос авах, харилцах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, даатгуулагч өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ хянах, онлайнаар тэтгэвэр, тэтгэмжээ шинээр тогтоолгох, өөрчлөх хүсэлтээ илгээх, шийдвэрлүүлэх, өргөдөл, хүсэлтийн явцыг хянах, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, ажил олгогчдын хувьд шимтгэлийн тайлан, төлбөрийн мэдээллийг Нийгмийн даатгалын байгууллагатай бодит горимд солилцож цаг хугацаа хэмнэх давуу талтай юм.

ТӨВ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих