Даатгуулагчийн тэтгэмж авах цахим хүсэлтийг НД-ын байгууллагад илгээх заавар

Нийтлэгдсэн: 2022-01-28 15:27:56

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны эмнэлгийн хуудсаа цахимаар авсан албан журмын даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шимтгэлийн цахим системд оруулж, баталгаажуулан нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэхдээ доорх зааврыг баримтлахыг зөвлөж байна:

  1. Шимтгэлийн цахим систем (НД-8)-ийн “эмнэлгийн хуудас” цэсэнд эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч эмнэлгийн хуудас цахимаар бичүүлсэн даатгуулагчийн жагсаалт “эмнэлгээс ирүүлсэн” төлөвтэй харагдана. Ажил олгогчоос “ХЧТА” хэсгийг дарж даатгуулагчийн холбогдох мэдээллийг оруулна;
  2. Даатгуулагчийн сүүлийн бүтэн ажилласан 3 сарыг сонгон оруулна;
  3. Ажил олгогчоос сонгосон сарын дагуу програмаас даатгуулагчийн тэтгэмжийн тооцооллыг автоматаар харуулах бөгөөд ажил олгогч тэтгэмж бодолтыг нягтлан шалгасны дараа нийгмийн даатгалын байгууллагад илгээнэ;
  4. Ажил олгогчоос даатгуулагчийн тэтгэмжийн мэдээлэл нийгмийн даатгалын байгууллагад амжилттай илгээгдсэн тохиолдолд “НД-руу илгээсэн” төлөвт, НДБ-аас тэтгэмжийг шалган баталсны дараа “тэтгэмж бодогдсон” төлөвт, тэтгэмж бодолтыг буруу эсвэл эмнэлгийн хуудсыг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд “буцаасан” төлөвт тус тус шилжинэ;
  5. Ажил олгогч даатгуулагчийн жагсаалтыг Б-НД-2.1 маягтаар болон тэтгэмжийн нэхэмжлэхээ хэвлэж гарын үсгээр баталгаажуулан Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлнэ.

 

Сэтгэгдэл бичих