НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЛАВЛАГАА ҮНЭГҮЙ БОЛЛОО

Нийтлэгдсэн: 2022-02-28 16:00:20

Нийгмийн даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулан үйлчилгээгээ улам ойртуулан ажиллаж байгаа билээ. Хэлтсийн төрөлжсөн архиваас олгодог лавлагаа, мэдээллийг үнэгүй болгон  үйлчилгээ үзүүлж хэллээ.

Тухайлбал даатгуулагч та 2006 оноос хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа мэдээллээ гаргуулан авах шаардлагатай бол харьяа сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид хүсэлт гарган 24 цагийн дотор цахимаар авах боломжтой болоо.

Нийгмийн даатгалын байгууллагуудын архивыг үе шаттай цахимжуулах ажил хэрэгжиж байгаа бөгөөд 1995-2006 оны архивын баримтуудыг цахимжуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд бүрэн цахимжсан жилүүд буюу 2006 оноос хойших лавлагаа мэдээллийг даатгуулагч та үнэгүй гаргуулах авах эрхтэй боллоо.

 

ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠭᠡ ᠶᠢ ᠦᠶ᠎ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠴᠠᠬᠢᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠭᠡ ᠪᠡᠨ ᠤᠯᠠᠮ ᠣᠶᠢᠷᠠᠲᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠢᠯᠡ᠃ ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᠭᠰᠡᠨ ᠠᠷᠬᠢᠸ ᠣᠯᠭᠤᠳᠠᠭ ᠯᠠᠪᠯᠠᠭᠠᠭ᠎ᠠ᠂ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠢ ᠦᠨ᠎ᠡ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠭᠡ ᠦᠵᠡᠭᠦᠯᠵᠦ ᠬᠡᠯᠡᠯ᠎ᠡ᠃ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠪᠠᠯ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠲᠠ 2006 ᠣᠨ ᠠᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢᠬᠢ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠰᠢᠮᠡᠳᠭᠡᠯ ᠲᠥᠯᠦᠯᠲᠡ ᠶᠢᠨ ᠯᠠᠪᠯᠠᠭᠠᠭ᠎ᠠ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠢᠶᠡᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠪᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠣᠯ ᠬᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠬᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠨ 24 ᠴᠠᠭ ᠤᠨ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠴᠠᠬᠢᠮ ᠢᠶᠠᠷ ᠠᠪᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠪᠣᠯᠤᠭ᠎ᠠ᠃ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠠᠷᠬᠢᠸ ᠢ ᠦᠶ᠎ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠴᠠᠬᠢᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠥᠭᠡᠳ 1995-2006 ᠣᠨ ᠤ ᠠᠷᠬᠢᠸ ᠤᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ ᠴᠠᠬᠢᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠡᠯᠡᠳᠬᠡᠯ ᠠᠵᠢᠯ ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠥᠭᠡᠳ ᠪᠦᠷᠢᠨ ᠴᠠᠬᠢᠮᠵᠢᠭᠰᠠᠨ ᠵᠢᠯ ᠦᠳ ᠪᠤᠶᠤ 2006 ᠣᠨ ᠠᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢᠬᠢ ᠯᠠᠪᠯᠠᠭᠠᠭ᠎ᠠ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠢ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠲᠠ ᠦᠨ᠎ᠡ ᠦᠭᠡᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠪᠬᠤ ᠡᠷᠬᠡ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠤᠯ᠎ᠠ᠃

Сэтгэгдэл бичих