ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Тэтгэмжийн даатгал гэдэг нь даатгуулагчийг хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэмж хэлбэрээр нэг удаа олгох мөнгөн хөрөнгө юм.

 ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ

Даатгуулагч тэтгэмжийн даатгалд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо сар бүр дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.

  • Ажил олгогч : 1.0%
  • Албан журмын даатгуулагч: 0.8%
  • Сайн дурын даатгуулагч: 1.0%

 ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ

Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдхаас өмнө 3 ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалд шимтгэл төлсөн байх.

Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын 66 өдрөөс, хуанлийн жилд удаа дараа өвдсөн тохиолдолд ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд тооцон сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 5 хүртэл жил шимтгэл төлсөн бол 50%, 5-14 жил шимтгэл төлсөн 55%, 15 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн бол 75% -иар бодож олгоно.

ЖИРЭМСЭН БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх.

Даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 100% -иар бодож олгоно.

ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ

Ердийн болон ахуйн ослын улмаас нас барсан даатгуулагч нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байх.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагч шимтгэл төлсөн хугацаа харгалзахгүй.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч нас барвал тухайн тэтгэвэр авагчийн ар гэрт оршуулгын тэтгэмж олгоно.