Эрхэм зорилго, хэтийн зорилго, чанарын бодлого

ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ХЭТИЙН ЗОРИЛГО
Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

СТРАТЕГИ ЗОРИЛТ
Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзлэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ

ШҮХЭР

Ш-Шилдэг, мэргэшсэн

Ү-Үнэнч, ёс зүйтэй

Х-Хамтын ажиллагаа түншлэлийг дэмжигч

Э-Эелдэг тусч

Р-Эрч хүчтэй, бүтээлч