This is an example of a HTML caption with a link.

Санал хүсэлт
Мэндчилгээ

Дэлхий даяаршиж хүн төрөлхтөн өнөөдөр техник технологийн үсрэнгүй хөгжлийн замд яваа. Технологийн өндөр хөгжил хүн төрөлхтний амьдралыг санаанд оромгүйгээр өөрчилж буй мэдээлэл технологийн шинэ дэвшлийг ашиглан Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн маань ажил үйлс, түүхэн замнал, хэрэгцээт мэдээллийг агуулсан цахим хуудсанд зочилж байгаа эрхэм танд баярлалаа.

Бид Төр засгийн болон нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, даатуулагч, ажил олгогчдыг даатгалд хамруулах, шимтгэлийн орлогыг төвлөрүүлэн сан бүрдүүлэх, үүссэн сангаас иргэдэд тэтгэвэр, тэтгэмж төлбөр тогтоох, эрүүл мэндийн зардлын санхүүжилт олгох зэрэг өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Иргэн та өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа түр болон урт хугацаагаар алдах, ажилгүй болох, өвчлөх, тэжээгчээ алдах, үйлдвэрийн осолд өртөх зэрэг тааварлашгүй нийгмийн, улс төрийн, эдийн засгийн, байгалийн зэрэг эрсдэл учирсан тохиолдолд эрсдлийн зөөлрүүлэх, хохирол багатай даван туулахад нийгмийн даатгал хамгийн ойр гэж итгэн НИЙГМИЙН ДААТГАЛДАА даатгуулаарай.

Та бүхний мэдээлэл авах эрхийг хүндэтгэн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын сангуудын зарцуулалт, мэдээ мэдээллийг ил тод, түргэн шуурхай хүргэн ажиллах болно.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Оюунтуяа


Мэдээ, мэдээлэл
  • Мэндчилгээ

    Мэндчилгээ

    XVII-р жарны "Тийн унжлагат" хэмээх шороон Нохой жилийн сар шинийн мэндийг Төв сайхан нутгийн нийт зон олондоо дэвшүүлье. Есөн товчтой дэ...

  • Хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо

    Хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогт...

  • Гэрээ байгууллаа

    Гэрээ байгууллаа

     Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалт, семинарыг Засгийн газрын болон бүх шатны Засаг даргын 2016-2020 оны ү...


Нийгмийн даатгал таны амьдралын баталгаа