This is an example of a HTML caption with a link.

Мэдээ мэдээлэл

Мэндчилгээ
XVII-р жарны "Тийн унжлагат" хэмээх шороон Нохой жилийн сар шинийн мэндийг Төв сайхан нутгийн нийт зон олондоо дэвшүүлье.
Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

Хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох хууль 2018.01.01-ээс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Хөдөлмөр  нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хуулийн мэдлэг мэдээлэл, хэрэгжилт, тулгарч буй асуудалтай танилцах ажлын хэсгүүд гаран орон нутагт ажиллаж байгаа бөгөөд  НДЕГ-ын дэд дарга Г.Саран, НДЕГ-ын Нийгмийн даатгалын үйлчилгээний хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Төв аймаг, Дундговь аймагт ажиллаа. Ажлын хэсгээс хуулийн сургалт сурталчилгааг малчин, мал бүхий иргэдэд тогтмол хийх, малчны өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах ажлын зааврыг ягштал мөрдөн иргэд даатгуулагчдад хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх, холбогдох төрийн байгууллага, төрийн архивтай хуулийн хүрээнд хамтран ажиллах талаар чиглэл өгч санал солилцон ажиллаа. 2018 онд уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд  13,5 мянган малчинд өндөр насны тэтгэвэр тогтоон 44,6 тэрбум төгрөг зарцуулах тооцоо судалгаа гаргаад байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 Төсөлт ажил 3-р улирал:

                                                 Хийсэн:...........................

                                                 Шалгасан:........................

 

 

 

 

 

 

 

                                                              2018он

оньсон тоглоом зурган илэрцүүд Хүннү гүрний үед оньсон тотоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг.Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюуны ухаан, сэтгэн бодох чадвар, эвлүүлэх ухааны арга барил , зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажилд тоглоом наадам ашиглан,саруул уужим олон талын хүмүүжилтэй болгох үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн ардын уламжлалт тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ

 

 

 

Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг бол ардын уламжпалт тоглоом наадам зүй ёсоор орно. Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай юм. 

Монгол наадгай

Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг бол ардын уламжпалт тоглоом наадам зүй ёсоор орно. Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай юм. Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд үүнд:

1.  Шагайн тоглоом

2.  Хөлөгт тоглоом

3.  Оньсон тоглоом

4.  Аман наадам

5.  Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ

6.  Өрж эвлүүлдэг тоглоом

7.  Чамабалын хүрд

8.  Хуруу гараар наадах наадгай

9.  Шагайн тоглоом, Шүүрэх,булаалдах наадгай

10.                    Тооцоолох наадгай

11.                    Эвхэх,хайчлах наадгай

12.                    Илбэ,мэрэг


Гэрээ байгууллаа

 Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалт, семинарыг Засгийн газрын болон бүх шатны Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” урианы бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулахад бодлогоор дэмжиж, арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.Сургалт, семинарын үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нартай Үр дүнгийн гэрээ байгуулахаас гадна сумдын Засаг дарга нартай Засгийн газрын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээг аймгийн Засаг дарга байгууллаа. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчтай хэлтсийн дарга 2018 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч болон босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах, аймгийн НДХ, ХХҮГ, Цагдаагийн газрын гурвалсан гэрээ байгуулах зэрэг арга хэмжээнүүд боллоо. Гурвалсан гэрээнд тусгагдсан заалтуудын биелэлтийг жилийн эцсээр дүгнэн сум орон нутагтай хамтын ажиллагааг бэхжүүлэн сахилга хариуцлагыг чангатган төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэргэжил арга зүйгээр тогтмол ханган ажиллахад анхааран ажиллах  болно.


НДЕГ-ын дарга ажиллаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д. Зоригт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг  болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаа. 2018 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн малчны тэтгэврийн тухай хуулийн хэрэгжилт, малчны тэтгэврийн өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах зааврын талаар нээлттэй ярилцлага зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Статистикийн хэлтэс, аймгийн Төрийн архив, Зуунмод сумын Багийн засаг дарга нар болон иргэд даатгуулагчид оролцлоо.

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгоход малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тогтооход архив болон статистикийн байгууллагуудтай хамтран ажиллаж ба иргэд даатгуулагчдад чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ үзүүлэх, салбар  дундын мэдээллийн сангийн уялдаа холбоо хэрхэн оновчтой зохион байгуулах талаар санал солилцон ажиллаа.


МАЛЧИН ДААТГУУЛАГЧ 5 ЖИЛИЙН ӨМНӨ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжсэнээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулна.


МЭНДЧИЛГЭЭ

2017 он Эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбарын хувьд иргэд даатгуулагчдын нийгмийн баталгааг хангахуйц олон хууль тогтоомж, эрхзүйн  шинэчлэлт хийсэн он байлаа.

Тухайлбал: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, тэтгэвэр авагч  тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох, тэтгэврээ уоьдчилан авах, Эхчүүд төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор шимтгэл төлсөн жилийг нэмэгдүүлж, малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсан, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, гэх мэт  иргэд даатгуулагчдад зориулсан эрхзүйн таатай орчнуудыг бүрдүүлсэн жил байлаа. Мөн энэ онд Монгол улсын ЗГ-с хэрэгжүүлсэн “Элэг бүтэн монгол” цогц хөтөлбөрийн хүрээнд 40, 45, 50,55,60 насны даатгуулагадыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээ  хийлгэх ажлыг орон даяар эхлүүлэн ажиллаж байна.


Зөрчлийн тухай хуулийн хүрээнд
Тус хэлтэс нь 2017 онд 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсны хүрээнд хэлтсийн даргаар батлуулсан тушаал, төлөвлөгөө болон сургалт сурталчилгааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд хэлтсийн 13 улсын байцаагчдад шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулиар Монгол улсын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч хуульч Зөрчлийн тухай хуулиар сургагч багшаар бэлтгэгдсэн Б. Баярмагнайгаар 2017 оны 10-р сарын 19нд 4 цагийн сургалтыг авсан. Тус сургалтаар улсын байцаагч нар зөрчлийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар кейс ажиллуулж түүн дээр тайлбарлан ажилласан. Өмнө нь Нийгмийн даатгалын тухай хуулын хариуцлагын 20-р зүйлийг үндэслэн Улсын байцаагч нар хуулийн этгээд ажил олгогч даатгуулагчдад хариуцлага хүлээлгэн НД-ын хуулийн хүрээнд шийдвэрлэгдэн мөн бусад салбарын байцаагч болон улсын байцаагч нар салбарынхаа хуулийн хариуцлагын хүрээнд тус тусдаа шийдвэрлэдэг байсныг 2017 оны 07-р сарын 01-нээс эхлэн дуусгавар болгосон бөгөөд Зөрчлийн тухай хуулиар нэг мөр болгон бүх байцаагч нар шийдвэрлэх болсон талаарх мэдээлийг өгч ажилласан. Зөрчлийн хуулийн талаарх мэдээллийн хүрээнд мөн аймгийн прокурорын байгууллагатай хамтран ажиллах талаар хуульд тусгасан заалт нэг бүр дээр жишээн дээр тайлбарлан хичээлийг заасан. Тус хэлтсийн байцаагч нар Зөрчил үүсэн яг тэр цаг хугацаанд ямар материал хэрхэн дараалалын дагуу бүрдүүлэх талаар нарийвчлан асууж асуултандаа хариултыг авч ажилласан. Мөн Зөрчлийн тухай хуулийн хүрээнд аймгийн прокурор Энхбат гэдэг хүн ажиллаж байгаа түүнд хандах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Ийнхүү 19 цагт хуулийн сургалтыг авч дууссан болно. 
Тайлан бичсэн Үйлчилгээний тасгийн дарга Ч.Болормаа

Баян суманд нээлттэй хаалганы өдөрлөг хийлээ

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн хаяръяа хэлтэс, агентлагуудын үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Төв аймгийн Баян сумын 2017 оны 9 сарын 14 өдөр зохион байгууллаа.Өдөрлөгт аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хамтран оролцлоо.




75 жилийн ойн хүрээнд
Монгол улсад нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд үр дүнгээ өгөх бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус ажлын нэг хэсэг болох хэлтсийн эргэн тойрны явган хүний замыг өнгөт хавтангаар бүрэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийт явган хүний 116м2 талбайг бүрэн шинэчлэн засварлаж мөн авто машины зогсоолыг сайжруулан зориулалтын боржураар хаалт хийн шороон хучилт хийн сайжруулан ажиллаа.
"Эерэг хандлага-Чанартай үйлчилгээ-2017" урианы жилийн хүрээнд тус ажлыг авто замын үндэсний компани болох "Ялгуусан"ХХК-ны хамт олон хийж гүйцэтгэн хамтран ажиллаа. Хэлтсээс 75 жилийг ойг угтсан бүтээлч аяны хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг хийж дуусгахаар ажиллаж байна.

Төв аймаг Бүтээн байгуулалт өрнөж байна

Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс авто замын “ЯЛГУУСАН” ХХК-тай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилладаг бөгөөд Төв сайхан нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг нь Зуунмод хот доторх 6,5 км хатуу хучилттай авто замын ажил байсан бөгөөд “Ялгуусан”ХХК-ны хамт олон “Төв Азза” ХК-ын хамт олонтой хамтран богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өглөө. Нээлтийн үйл ажиллагаанд төв аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүд, Зам тээврийн хөгжлийн сайд, орон нутгийн удирдлага, багийн иргэд оролцлоо.