This is an example of a HTML caption with a link.

Баян суманд нээлттэй хаалганы өдөрлөг хийлээ

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн хаяръяа хэлтэс, агентлагуудын үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Төв аймгийн Баян сумын 2017 оны 9 сарын 14 өдөр зохион байгууллаа.Өдөрлөгт аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хамтран оролцлоо.



Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс:

ü  2018 оноос мөрдөгдөх болон одоо шинээр даган мөрдөж буй хуулийн шинэчлэл

ü   Тэтгэврийн тогтоолт олголт

ü   Ажил олгогч байгууллагуудын НДШимтгэл төлөлт

ü  ЭМДаатгал, малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн сайн дурын даатгал

ü  Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт аваг ажил олгогч байгууллагуудтай уулзах

гэсэн үндсэн 4-н чиглэлээр ажилласан бол хамтран оролцсон байгууллагаас Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг чиглэлээр баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, зорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээ, нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр хүргэн ажиллаа.Мөн аймгийн ГБХЗХГазраас аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, түүний ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, хүүхэд хамгаалал, залуучуудын хөгжлийн зэрэг өргөн хүрээний асуудлаар иргэдэд болон сум орон нутгийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг хүргэн ажиллаа.Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеийн төв орон нутагт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах зорилтын хүрээнд 7 асуумжаар 25 иргэнээс түүвэрлэсэн судалгааг авч нэгтгэн ажиллаа. Судалгаанд оролцогсдоос суманд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сургалт сурталчилгааны ажлыг улам нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж өгөх хүсэлтэй байгаа уламжилсан байна. Өдөрлөгт Баян сумын 98 иргэн хамрагдан ажиллаа. Өдөрлөг зохион байгуулсан ажлын хэсгээс сумын Засаг даргын орлогчид Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан ажлын тайлангаа танилцуулсан бөгөөд нийгмийн хамгааллын чиглэлээр анхаарах, ажил сайжруулах санал, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл хүргүүлэн ажиллаа.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.