This is an example of a HTML caption with a link.

Жендэрт суурилсан мониторинг сургалт боллоо

 “Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалт төв аймагт 2019.03.20 өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтад Төв аймаг, Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, Дундговь аймаг, УУХҮЯам, БОАЖЯам, АМГТГазар, Татварын ерөнхий газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Газарзүй геологийн хүрээлэнгийн төлөөлөл хамрагдан төрийн албаны жендэрийн тэгш байдал, шийдвэр гаргах түвшний жендэрийн харьцаа жендэрт суурилсан мониторингийн талаар МЕРИТ төсөлтэй хамтарсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад оролцогсод Төв аймгийн үйл ажиллагаатай танилцан 2018 оны онцлох ажлын эзэд болох агентлагуудын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Нийгмийн даатгалын хэлтсийн Төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 танилцлаа.

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.