This is an example of a HTML caption with a link.

НДЕГ, ШШГЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу хорих ангиудад сургалт хийгдэв

    НДЕГазар, ШШГЕГазарын хамтран ажиллах гэрээний дагуу ШШГЕГ-ын албан хаагчид болон хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудад Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, цахим нийгмийн даатгалын хүрээнд нэвтрүүлсэн “Нийгмийн даатгал” аппликейшны ач холбогдлыг сурталчлах, хоригдлуудыг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах зорилгоор хамтран ажиллаа. Хоригдох  ялаар шийтгэгдсэн иргэдийн хувьд нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах эрх нь хязгаарлагдмал буюу тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг итгэмжлэхээр ар гэрийнхэнд үргэлжүүлэн олгох төдийхнөөр үйлчилгээ үзүүлж байсныг өөрчлөн Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан ДААТГУУЛАГЧ-ийн авч хүртэж болох үйлчилгээнд нээлттэй хамруулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу агентлагуудын түвшний хамтран ажиллах олон ажлын эхлэл нь энэ юм.  Төв аймгийн Баян суманд үйл ажиллагаа явуулдаг 415 дугаар хаалттай хорих анги мөн тус суманд үйл ШШГЕГ-ын харьяа Согтууруулах мансууруулах эмгэгийг албадан эмчлэх газар, Мөнгөнморьт сумын 417 дугаар нээлттэй хорих ангиудад сургалт зохион байгуулан ажиллаа.

Хоригдлуудын хувьд ажил хөдөлмөр эрхлэн олсон орлогоос болон ар гэрээс нь сайн дурын даатгалын шимтгэлийн мөнгийг нь шилжүүлэх бололцоотой хоригдлуудтай гэрээ байгуулан “ДААТГУУЛАГЧ”-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хорих ангийн санхүүгийн албадтай эргэх холбоогоо сайжруулан ажиллахаар боллоо.  

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.