This is an example of a HTML caption with a link.

ЭХМК-ын мэдээлэл

НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комиссоос төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон, сунгасан, цуцалсан болон комиссын, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд бүрдмэл магадлалын хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаа.

Тус бүрдмэл магадллын үйл ажиллагаанд 883 ХБИргэн хамрагдахаар сонгогдсоноос 863 ХБИргэн буюу 98,3% ирцтэйгээр хамрагдлаа. Нийт бүрдмэл магадлал хамрагдсан иргэдийн 81,3% тогтоосон хөдөлмөрийн чадвар алдалт хэвээр, 12% нь өвчний заалт өөрчлөгдөг, 4% нь цуцлагдсан байна. Бүрдмэл магадлалын хуралд орохоор нэрс ирсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай 14 иргэнийг 2019.04.30 Эмнэлэг хөдөлмөр магадлах Төв комиссын хурлаар оруулах шийдвэр гарсан байна. Тус хуралд ороогүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон актыг хүчингүй болгон нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сангаас олгогдох тэтгэвэр, тэтгэмжийг нь зогсоох хүртэл арга хэмжээ авагдах юм байна.

 

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.