This is an example of a HTML caption with a link.

НДШ-ийн өртэй ААН Монгол банкны зээлийн санд бүртгэгдэнэ

Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг сайжруулах даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн нэгдсэн сангийн салбар хоорондын уялдааг сайжруулах зорилго бүхий ажлын хүрээнд НД-ын шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд хүргүүлэх ажлыг  2019.06.20-оос эхлэн хэрэгжүүлж ажиллана.
Тус журмын гол  зорилго нь Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд хүргүүлэх, өглөгийн барагдуулалтад хяналт, тавих, мэдээлэлд баяжилт хийж, шинэчлэн хүргүүлэх, нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн болно.
Журамтай холбоотой дэлгэрнгүй мэдээллийг  70272063 утсаар лавлах боломжтой.
.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.