This is an example of a HTML caption with a link.

Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ орон нутагт

Нийгмийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ болон нийгмийн даатгалын үйл  ажиллагааг иргэд даатгуулагчдад сурталчлах Нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн Уул уурхайн бүс нутаг болох Заамар суманд Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг Заамар сумын Хайлааст /Шижир Алт/ багт зохион байгуулан ажиллаа.

Нээлттэй хаалга болон явуулын үйлчилгээгээр Заамар сумын иргэдэд Нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, НДСангаас ойрын жилүүдэд тэтгэвэр тогтоолгох насанд хүрч буй 56 иргэнд “Тэтгэврийн урьдчилж зөвлөе аян”-ы хүрээнд зөвлөгөө мэдээлэл хүргэж, НДШимтгэлийн өртэй аж ахуй нэгжүүдэд “60 хоногийн итгэлийн аян”ны хүрээнд итгэлцлийг бэхжүүлэн үндсэн өр төлбөрийг барагдуулах чиглэлээр мэдээлэл хүргэн иргэд даатгуулагчдын санал хүсэлтийг сонсон зарим нэг үйлчилгээнд хууль журмын дагуу хамруулан ажиллаа. Тус арга хэмжээнд 102 иргэд, даатгуулагчдад ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаа.

Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ 2019 оны 09 дүгээр сард Жаргалант, Баянчандмань, Эрдэнэ суманд зохион байгуулагдах тул иргэд даатгуулагч та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.