This is an example of a HTML caption with a link.

Нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд хамтран ажиллаа

Засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, нийгмийн даатгалын байгууллагаас иргэд, даатгуулагчдад үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ түүний хүртээмж ач холбогдлыг таниулах зорилгоор харьяа байгууллагуудтай хамтран Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-21 хооронд зохион байгуулан ажиллаа. Нийгмийн даатгалын хэлтэс, ХХҮГазар иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэн төрийн үйлчилгээг шууд хүргэн ажилласан бол ГБХЗХГазраас нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажиллаа. Хэлтсээс Зуунмод сумын ЕБСургууль, МСҮТөвүүдийн сурагч оюутнуудад “Даатгалтай ирээдүй” төвлөрсөн зах худалдааны төвүүдээр “Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ”-г хүргэн ажиллаа. Суманд тариалан, хадлангийн талбай болон томоохон ААН-ийн ажлын байранд нээлттэй хаалганы өдөрлөгийг хамтран зохион байгуулж үйл ажиллагааг сурталчлан ажиллаа. Үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийн арга хэмжээнд нийт 2013 иргэд даатгуулагч хамрагдлаа.

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.