Нээлттэй утас: 7027-3918

Нээлттэй утас

7027-3918

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ


САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НИЙГМИЙН

ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ХЭРХЭН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ВЭ?

САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ ТА:

  • 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сайн дураар нийгмийн даатгалд даатгуулж байсан бол НИЙГМИЙН, ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ.
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон дүнгээр буюу 56700 төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлтийг танд үзуүлнэ.
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш дүнгээс шимтгэл төлдөг бол сард төлөх шимтгэлийн хэмжээнээс 56700 төгрөгийг хасаад үлдсэн шимтгэлийг иргэн өөрөө хариуцан төлнө.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ АЖ АХУЙН НЭГЖ

БАЙГУУЛЛАГА, ТЭДГЭЭРТ АЖИЛЛАЖ БАЙГАА ДААТГУУЛАГЧ-МОНГОЛ УЛСЫН ИРГЭН

  • ·         Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • ·         Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • ·         Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • ·         Төрийн бус, шашны байауулпага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • ·         Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, гадаад улсын болон олон улсын байгууллага, тэдгээрийн салбар, нэгж, төлөөлөгчийн, төлөөний газар, гадаад улсын төрийн бус, шашны байгууллага, тэдгээрийн салбар, нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч-Монгол Улсын иргэн;

Дээр дурдсан аж ахуйн нэгж. байгууллага болон тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.


ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛ

  1. Тэтгэвэр
  2. Тэтгэмж
  3. Ажилгүйдэл
  4. Үйлдвэрлэлийн осол

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.