Нээлттэй утас: 7027-3918

Нээлттэй утас

7027-3918

НИЙГМИЙН САЛБАР БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зуунмод сумын  Нацагдорж баг, Ланс баг, Номт баг, Зүүндэлгэр баг, Баянхошуу баг,  Баруунзуунмод  багийн иргэдэд нийгмийн салбарын үйлчилгээг цогцоор нь хүргэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг  иргэн бүрт хүргэх зорилгоор Аймгийн Засаг даргын тамгын газар,  Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Музей, Номын сан, БТСГазар, МТТеатр, Боловсрол соёл урлагийн, насан туршийн боловсролын төв зэрэг байгууллагууд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл  оролцож иргэн даатгуулагчдад  мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.  

Иргэд, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, ажилласан жилээ тооцуулах, тэтгэвэр тэтгэмжийн эрх хэрхэн үүсэх, малчнаар тэтгэвэр тогтоолгох болзол шалгуур, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгалын сангаас ямар хөнгөлөлт эдэлдэг, хөдөлмөрийн чадвар алдалт хэрхэн тогтоолгох зэрэг асуултууд тавьж  нийт 85  иргэн даатгуулагчдад  зөвлөгөө  өгч  ажиллалаа.Үүнд:

1.    Тэтгэвэр тогтоолт, тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материал-34

2.    Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах талаар-7

3.    Эрүүл мэндийн даатгал, эмийн үнийн хөнгөлөлт-12

4.    Хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэгдүүлэх-7

5.    Эрүүл мэндийн дэвтэр баталгаажуулалт-15

6.    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт-7

7.    Нөхөн даатгал-3

Нийт 85 иргэнд зөвлөгөө өглөө.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.