Нээлттэй утас: 7027-3918

Нээлттэй утас

7027-3918

НИЙГМИЙН ДААТГАЛ СТАТИСТИК

Нийгмийн даатгалын байгууллагын мэдээгээр 2020 оны 8-р сард НДШ-ийн орлого 16.5 тэрбум.₮ болж төлөвлөгөө 126.4 хувь биелэлээ. Төлөвлөгөөг Баянцогт сум 4.8 хувь, Жаргалант сум 11.0 хувь, Баянчандмань сум 19.5 хувиар тус тус тасалдуулж, бусад 24 сум 13.1-68.2 хувиар давуулан биелүүллээ. Сайн дурын НДШ-ийн орлого 923.9 сая.₮ болж төлөвлөгөө 40.1 хувиар тасалдав. Төлөвлөгөөг бүх сум 16.4-56.5 хувиар тасалдуулав. Тэтгэвэр, тэтгэмжид 44.8 тэрбум.₮ зарцуулж, олголт 100.0 хувь боллоо. Олгосон тэтгэвэр, тэтгэмжийн 82.0 хувийг өндөр настны, 10.0 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.2 хувийг тэжээгчээ алдсаны, 4.8 хувийг цэргийн тэтгэвэрт тус бүр зарцуулжээ. Нийгмийн даатгалын сангаас олгосон дундаж тэтгэвэр 377883.9 ₮ боллоо. Нийгмийн даатгалын нийт зарлагын 34.0 хувийг орлогоороо бүрдүүлснээс тэтгэврийн даатгалын сангийн 27.1%; тэтгэмжийн даатгалын сангийн 72.0%; эрүүл мэндийн даатгалын сангийн 101.9%; үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн 80.5%; ажилгүйдлийн даатгалын сангийн 31.0%-ийг тус тус бүрдүүлжээ.

.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.