Тиймээс
иргэн, даатгуулагч 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ
тухайн жилүүдэд ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын
хэлтсийн архивын ажилтанд өөрийн биеэр хандан архиваас шүүлгэж лавлагаа
авахад цаг хугацаа зарцуулж, хүндрэл, чирэгдэл учирдаг байсан.
Архивын
баримт, бичгийг цахимжуулснаар энэ асуудлыг шийдвэрлэж байна. Нийгмийн
даатгалын шинэчлэлийн хүрээнд 21 аймаг 9 дүүргийн нийгмийн даатгалын
хэлтсийн архивт хадгалагдаж буй цаасан баримт бичгийг цахим хэлбэрт
шилжүүллээ. Ингэснээр нийгмийн даатгалын хэлтсүүд даатгуулагчийн өмнөөс
мэдээлэл солилцдог болж, даатгуулагчийн шимтгэл төлөлтийн лавлагааг
чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.