Өөрөөр
хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын
сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын
01-нээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын
шимтгэлийн чөлөөлөлтөд хамргдаж байсан бүх аж ахуйн нэгж, байгууллага нь
ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл,
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс
бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3,5 хувиар
хөнгөлөгдөж байгаа юм.
Харин
эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2,0
хувиар үргэлжлүүлэн төлөхөөр хуулийн зохицуулалт хийгдсэн.
Сайн
дурын даатгуулагч мөн адил 5 хувиар тооцон шимтгэлээ төлнө. Жишээлбэл,
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,0 мян.төг)-нээс шимтгэл төлдөг
даатгуулагч 35,7 мянган төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж, 21,0 мянган
төгрөгийг өөрөө хариуцан төлөх юм.
Коронавирус
/COVID-19/-ийн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь
буурсан боловч ажлын байраа хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн
даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлж буй аж ахуйн нэгж байгууллага,
иргэн даатгуулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ ийнхүү
үргэлжилж байна.