Нээлттэй утас: 7027-3918

Нээлттэй утас

7027-3918

Тендерт урьж байна

.


ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

.


Сургалтын байгууллагын сонгон шалгаруулалтад урьж байна.

“ МЭРГЭЖИЛИЙН БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ”  ТУХАЙ

  2019.08.15                                                                                                                               

Иргэд даатгуулагч, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан       “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”- ыг орон нутагт зохион байгуулах  “Мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулах”  тул шаардлага хангасан оролцох хүсэлтэй сургалтын байгууллага  2019 оны 09 дугаар  сарын 16 -ны дотор материалаа ирүүлнэ үү.  

Холбогдох утас: 70273918, 99069397

 

                                           Бүрдүүлэх материал:

1.Сонгон шалгаруулалт оролцохоор гаргасан хүсэлт

2.Төрийн болон төрийн бус байгууллагын өмчийн хэлбэрийг тодорхойлсон баримт бичиг

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрхийн гэрчилгээний хуулбар

4.Зориулалтын стандартын шаардлага хангасан өөрийн сургалтын анги танхимтайг нотлох үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар

5. Зориулалтын стандартын шаардлага хангасан түрээсийн сургалтын анги танхим түрээсэлсэн түрээсийн гэрээний хуулбар

6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухайн жилийн сонгон шалгаруулалтын зарын өмнөх сарын тайлан НД -7,8-ын хуулбар

7.ААН-ийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварын сонгон шалгаруулалт зарласны өмнөх улирлын тайлангийн хуулбар

8.Гэрээгээр сургалт зохион байгуулсан бол /6,2,2/ хамтран ажилласан харьяалах  нийгмийн даатгалын хэлтсийн  тодорхойлолт

9.Сургалт зохион байгуулсан аймаг дүүрэг тус бүрийн МХГазар холбогдох байгууллагуудаас хийсэн зөрчил дутагдал гаргаагүй байх , гаргасан тохиолдолд төлбөрийг бүрэн барагдуулсан тодорхойлолт

10.Өмнөх онд зохион байгуулсан сургалтын сэдвийн жагсаалт , товч тайлан

11.Өмнөх онд зохион байгуулсан сургалтад оролцогчдоос авсан сэтгэл ханамжийн судалгаа, дүгнэлт

12.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс тухайн сургалтын байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг дэмжсэн тодорхойлолт

13.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс тухайн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн хөтөлбөрийг үндэс болгон тухайн ажил мэргэжлийн аюулгүй ажиллагааны онцлогийг тусгасан сургалтын тайлан төлөвлөгөө , түүний гүйцэтгэл

14.Байгууллагын үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээ мэдээлэл, фото зураг

 

ТӨВ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС