This is an example of a HTML caption with a link.

Хэлтсийн 05 сард хийсэн ажлын тайлан

      2019.05.27                                                                                                                                         Зуунмод хот

                1.Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх  Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Монгол улсын Засгийн газрын  2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол “Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрэм”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны  өдрийн A/36 дугаар тушаал “Нүүдлийн хурал зохион байгуулах заавар”-ыг үндэслэн эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг иргэдэд ойртуулж тусламж үйлчилгээ  үзүүлэх зорилгоор Жаргалант, Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Сүмбэр  зэрэг 5 сумдыг оролцуулан  2019.05.24-ний өдрөөс 2018.05.26 –ны  өдөр хүртэл   нүүдлийн хурал зохион байгуулж, 5 сумын 66 даатгуулагчийн  хөдөлмөр чадвар алдалтын байдалд магадлал хийснээс  хөдөлмөрийн чадвар алдалтыг  хугацааг  сунгасан- 43 ,  хувь нэмэгдүүлсэн- 1, хувь бууруулсан -1 , шинжилгээ дутуу- 4 хүнийг буцааж, хугацаагүй сунгалттай 13 иргэн/даатгуулагч-ыг  мэргэжлийн эмчийн хяналтад үзүүлэх тусламж үйлчилгээ тус тус үзүүлсэн байна.

                2. НДХ-ийн дэргэдэх ЭХМК-ын хурлыг 5 удаа 35 цаг хуралдаж, нийт 323 иргэний асуудлыг хэлэлцсэнээс шинээр 46  иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоож, 258 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгаж, 13  иргэнийг цуцалж, 6 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг буцаасан байна.

                3. Нийт аймгийн хэмжээний 13758 тэтгэвэр авагчдад 5-р сард 4.7 тэрбум төгрөгийн тэтгэврийг олгосон.

                4. Аймгийн хэмжээнд  132 даатгуулагчдад 132,4 сая төгрөгийг тэтгэмж олгосон.

                5. “Тэтгэмжийн тогтоолт, олголт, сангийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үндэслэлийг шалгах тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/20 тоот тушаал  , Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хяналт шалгалтыг зохион байгуулах баг бүрэлдэхүүн НДЕГазрын Мэдээлэл технологийн төвөөс хэвлэн, баталгаажуулж ирүүлсэн тэтгэмж авагчийн 2017, 2018 оны массиваар ЖА-759, ХЧТА-571 нийт 1330 тэтгэмж авагчийн мэдээллийг  анхан шатны баримтаар, НДЕГазрын Мэдээлэл технологийн төвөөс ЭХМТКомисст ирүүлсэн жагсаалтаар ЖА-59, ХЧТА-329, нийт 388 тэтгэмж авагчийн мэдээллийг анхан шатны баримт, мэдээллийн бааз, Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас олгосон эмнэлгийн хуудасны олголтын үндэслэлийг “health insurance system” буюу эрүүл мэндийн даатгалын зардал, эмийн жорын программын мэдээллийг тэтгэмж олголтын массив,  Эмнэлгийн хуудасны бичилт, олголтыг эмнэлгийн хуудас олгосон бүртгэл, эрүүл мэндийн байгууллагын цахим бүртгэл, эмчийн үзлэгийн бүртгэл, эмнэлэг хяналтын комиссын хурлын журнал зэрэгт тулгуурлан шалгалаа.

 

                Шалгалтаар Нэг даатгуулагчид амаржсаны тэтгэмжийг сангаас 2 удаа давхардуулан шилжүүлснээр 1358800 төгрөг, Нийт 1358800 төгрөгийг сангаас илүү олгосон зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн акт тогтоосон.

                Төв оро нугтийн нийт байцаагч ажилтныг чадавхжуулах сургалтад 2019.02.-03 хооронд хамруулан ажиллаа