This is an example of a HTML caption with a link.

Өндөр насны тэтгэвэр

.


Тэтгэвэрийн даатгалын сан

Тэтгэвэрийн даатгал нь ниймгийн даатгалын 5 төрлийн сан дотор зонхилох үүргийг гүйцэтгэнэ.
Тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчдад тогтоож олгох тэтгэвэр нь доор дурдсан 3-н төрөлтэй байна.
    -Өндөр насны тэтгэвэр
    -Дахир дутуугийн тэтгэвэр
    -Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.
    -Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ-7,0%
    -Албан журмын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ-7,0%
    -Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ-10,0%

Өндөр насны тэтгэвэр

Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамааралтайгаар өндөр насны тэтгэвэрийг дараах журмаар тогтооно.
   -Өндөр насны бүрэн тэтгэвэр
   -Өндөр насны тэтгэвэрийг хувь тэнцүүлэн тогтоох
Та дараах нөхцөл, болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авах эрхтэй:
1. Тэтгэвэр тогтоолгох насанд (эрэгтэй 60, эмэгтэй 55) хүрсэн байх
2. 20-иос доошгүй жил шимтгэл төлж ажилласан байх
3. Ажлаас чөлөөлөгдсөн (хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон) байх
Бүрдүүлэх материал:
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
- 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэх
- 2 хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/

Тахир дутуугийн тэтгэвэр

Тахир дутуугийн тэтгэвэр гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгосон даатгуулагч иргэнд өнгөрсөн хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөс тооцож зориулалтын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байгаа хугацаанд буюу  хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл амжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Дор дурдсан нөхцлийг хангасан даатгуулагч иргэн тахир дутуугийн тэтгэвэр авах боломжтой.
  -Ердийн өчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 -иас дээш хувиар алдсан
  -Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн 20-иос доошгүй жил төлсөн
  -20 жил шимтгэл төлөөгүй иргэний хувьд тахир дутуу болохын өмнөх 5 жилийн нийттээ 36 сар
    буюу 3 жил шимтгэл заавал төлсөн байна.
Тахир дутуугийн тэтгэвэр олгох хугацаа нь хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргэх хүртэл, тэтгэвэр авагч нас барвал нас барсаны дараагийн сар дуустал үргэлжилнэ.
Бүрдүүлэх материал:
   *хөдөлмөрийн чадвар алдалтын акт тогтоолгосноос хойш 14 хоногийн дотор
   *хүндэтгэх шалтгаантай байсан бол акт тогтоолгосноос хойш 3 сарын  дотор

- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
- 1995 оноос өмнөх ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа
- Шимтгэл төлсөн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт
- ЭХМКомиссын акт
- Өргөдөл
- 2 хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны  тэтгэвэр гэдэг нь: ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байх тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй нас барсан тэжээгчийн авч байсан цалин хөдөлмөрийн хөлснөөс хамааралтайгаар тооцож зориулалтын сангаас хүүхдэд 16 нас хүртэл/суургуульд сурч байгаа бол 19 хүртэл/ тахирдутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь  тэтгэвэрийн насанд хүрсэн иргэд насан туршид нь амжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Дор дурдсан нөхцлийг хангасан даатгуулагчийн  гэр бүлд тус тэтгэвэрийг тогтооно.Үүнд:
   *Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг  5-20 хүртэл жил төлсөн байх
   *Нийтдээ 5-с доошгүй жил төлсөн байх үүнээс сүүлийн 1 жил буюу 12 сар тасралтгүй
     төлсөн

Бүрдүүлэх материал:
- Нийгмийн даатгалын дэвтэр
- 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа
- Шимтгэл төлж байсан 20 жилийн дараалсан 5 жилийн цалингийн лавлагаа
- Хуухдийн төрсөний гэрчилгээний хуулбар
- Гэрлэлтийн баталгаа
- Нас барсан тухай гэрчилгээ
- 16-19 насны хүүхдийн сургуульд суралцаж буй тодорхойлолт
- Өргөдөл, 3х4 харьцаатай цээж зураг